Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2017-04-26

            Засаг Захиргааны анхан шатны нэгж багийн хөгжлийг дэмжих замаар төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох, багийн чадавхийг бэхжүүлэх, баг, иргэдийн хоорондын харилцааг идэвхжүүлэн тэдгээрийн эрэлт, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, багийн дарга нарын ажиллах нөхцөл боломжийг улам сайжруулах, сайн ажилласан багийн дарга нарынхаа ажлыг бодит үр дүнгээр нь дүгнэж урамшуулахад анхаарч ажиллах нь аймгийн удирдлагуудын зорилт билээ. 

         Өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр баг тус бүрийн ард иргэдийн нийтийн хурлаар нэр дэвшиж томилогдсон нийт 88 багийн Засаг дарга нар уг сургалтанд хамрагдаж байна. Нийт 88 багийн Засаг дарга нарын 60,0 гаруй хувийг өмнө нь энэ ажлыг эрхэлж байгаагүй шинэ хүмүүс эзэлж байгаа нь шинэ санал санаачлага гаргах, шинэ арга барилаар ажиллах сайн талуудтай ч цаг ямагт өөрийгөө хөгжүүлэх, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, иргэддээ хүрч ажиллах шаардлага тулгарч байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5038
3632 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%