Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын ЗДТГ, багууд ажлын өдрүүдэд 08.30-17.30 цаг хүртэл иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байна

2017-04-26

Энэ сарын 25-ны өдөр Дархан сумын ЗДТГ-ын нийт албан хаагчдын хурал болов. Хуралд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням болон Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Засаг даргын орлогч Д.Батбаяр нар оролцож цаг үеийн ажилтай холбоотой асуудлаар нийт албан хагчдад мэдээлэл хийж үүрэг чиглэл өгсөн юм. 2013 оноос эхлэн Дархан сумын бүх багууд өдрийн цайны цаггүйгээр ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл тухайн багийн албан хаагчид цайны цагаараа ажлын байрандаа ээлжлэн үлдэж иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэх зохицуулалттай ажиллаж байсан юм. Харин багийн албан хаагчдын санал хүсэлтэд үндэслэн сумын Засаг даргын захирамж гарч 2017.04.24-ний өдрөөс эхлэн ажил өглөө 08.30-д эхлэн, өдрийн цайны цаг 12.30-13.30 цаг хүртэл үргэлжилж орой 17.30 д тарах цагийн хуваарийг ЗДТГ, 18 багийн хэмжээнд мөрдөж эхлээд байна. Үүнтэй холбоотой бүх албан хаагчдыг ажлын цагийг ягштал барьж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ харилцааны соёлыг дээд зэргээр эрхэмлэн, түргэн шуурхай чирэгдэлгүй үйлчлэн, ёс зүйн хэм хэмжээндээ нийцүүлэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэн ажиллахыг удирдлагууд анхаарууллаа.

Ёс зүйгээ зөрчин, үүрэг хариуцлагаа умартсан албан хаагчдыг ажлаас халах хүртэл хатуу арга хэмжээ авна гэдгийг ч албан ёсоор мэдэгдэв. Мөн Дархан сумын Засаг дарга багийн Засаг дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээг байгуулсан бөгөөд үүнд тусгай захиалгат бүтээгдэхүүн нийлүүлэх ажлын хүрээнд иргэдээс гарсан санал хүсэлтийн дагуу баг тус бүр дээр хийгдэх ажлуудыг онцгойлон тусгаж өгсөн. Тиймээс төсөв мөнгөний боломжгүй, эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед төрөөс дэмжлэг туслалцаа харж суухгүйгээр тухайн багаасаа сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид болон БИНХ-тайгаа нягт хамтран ажиллаж, аж ахуй нэгж байгууллага, иргэдийнхээ хандив тусламж, дэмжлэгийг аван хийх боломжтой бүтээлч ажлуудыг багтаа хэрэгжүүлэх хэрэгтэйг хэллээ. Түүнчлэн бүх багийн Засаг дарга нар сумын удирдлагуудыг мэдээллээр хангаж ажиллах хэрэгтэйг сануулаад сар бүр хийсэн ажлынхаа дэлгэрэнгүй тайланг сумын ИТХ-д хүргүүлэн тайлагнан танилцуулж байх үүргийг ч өгөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1554
615 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%