Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал боллоо

2017-04-27

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалал дугаар харгалзахгүй үйлчлэх журам батлах тухай асуудлыг хэлэлцэж аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжээр үйлчлүүлэхдээ дараалал дугаар харгалзахгүй үйлчлүүлж байхаар журмыг баталлаа.  

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс батлан хэрэгжүүлж, хугацаа дууссан “Авьяас” хөтөлбөрийг 100 хувь, “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг 90 хувь, Англи хэлний боловсролын дэд хөтөлбөрийг 77.8 хувь, “Сүү, тараг” хөтөлбөрийг 99 хувь, “Эрүүл мэндийн шинэчлэл” хөтөлбөрийг 95 хувь, “Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хөгжүүлэх” хөтөлбөрийг 89 хувь, “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиххөтөлбөрийг 100 хувь, “Ажилтай орлоготой эмэгтэйчүүд” хөтөлбөрийг  100 хувь, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах” хөтөлбөрийг 96  хувь,  “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээлт” хөтөлбөрийг 95.2 хувь хэрэгжсэн гэж дүгнэлээ.

 

Сум хөгжүүлэх сангийн зээлээр хэрэгжсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт үр дүнд хийсэн хяналт шинжилгээний ажлын тайлантай танилцаж, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтэд санал өгөх тухай асуудлыг хэлэлцэж Ханбогд сумын “Хүрээ” нэртэй 4980,91 гектар, Хүрмэн сумын  “Бага аргалант” нэртэй 5476,78 гектар, Номгон сумын “Улаан толгой” нэртэй 43317,16 гектар талбай бүхий газруудад сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг гаргалаа.

 

       Орон нутгийн өмчит Таван толгой ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцох орон нутгийн төлөөллийг хууль журамд нийцүүлж томилох тухай асуудлыг хэлэлцэж Таван толгой ХК-ийн 2017 оны хувь нийлүүлэгчдийн ээлжит хуралд оролцох орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаярыг томилж, хувь нийлүүлэгчдийн ээлжит хуралд оролцох удирдамжийг хэлэлцэн баталлаа.

 

Мөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас устгах ажлын хэсэг байгуулж, орон нутгийн өмчийн тухай болон иргэдийг төрийн шагналд тодорхойлох тухай асуудлуудыг тус хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%