Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дорнод аймгийн оюутны хөгжил хөтөлбөрийг батлав

2017-04-27

Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Оюутнуудын сурч хөгжих, хөдөлмөрлөх, нийгмийн оролцоо, үүрэг хариуцлагыг нь дээшлүүлэх, төгсөөд ажлын байраар хангагдахад орон нутгийн зүгээс бодлогоор дэмжлэг үзүүлэх заалтууд тусгагдсан байдаг. Үүний дагуу аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачилгаар Дорнод аймгийн оюутны хөгжил хөтөлбөрийг боловсруулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар батлуулав.

Уг хөтөлбөрийн хүрээнд: 2017-2020 он хүртэл Орлоготой оюутан, Эрүүл оюутан, Оюунлаг оюутан, Хариуцлагатай оюутан зорилтын дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, Оюутанд тулгамдаж буй нийтлэг асуудлыг улс, орон нутгийн бодлого, хөтөлбөртэй уялдуулах, оюутнуудын улс, бүс нутгийн нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийн төлөө идэвхтэй, хариуцлагатай оролцоог нэмэгдүүлнэ.

Дашрамд дурадахад Дорнод аймгийн “Дорнод” их сургууль, “Политехник” коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нийт 50 гаруй төрлийн мэргэжлээр, жилд дунджаар 700 гаруй боловсон хүчнийг бэлтгэн, төгсгөдөг.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1491
585 / 39%
472 / 32%
211 / 14%
223 / 15%