Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ИРГЭНИЙ ТАНХИМЫН АЖИЛТНУУДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ, СУРГАЛТ БОЛЛОО

2017-04-21

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас өнөөдөр буюу энэ сарын 28-ны өдөр Иргэний танхимын ажилтнуудын Туршлага солилцох уулзалтыг дүүргийн Хурлын танхимд зохион байгууллаа. 
Энэхүү уулзалт нь   Иргэний танхимын ажилтнуудыг чадавхжуулах, ажлын харилцан туршлага солилцох, бүтээлч шинэлэг ажлын арга барилыг дэмжих, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, бүтээлч ажлын санал санаачилгыг танилцуулах зорилготой юм. 

Уулзалтад Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан,албан хаагчид, 19 хорооны Иргэний танхимын ажилтнууд  оролцов. 
Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр уулзалтыг нээж 5 дугаар хорооны Иргэний танхимын ажилтан М.Баярчимэг хорооны танилцуулга, хийж гүйцэтгэж байгаа ажлынхаа тухай танилцуулж, мэдээлэл өглөө. 
Уулзалт, сургалтын үеэр Иргэний танхимын ажилтнууд харилцан санал солилцож туршлагаа хуваалцсан нь үр дүнтэй болж өндөрлөлөө. 
Туршлага судлах уулзалт, сургалтанд оролцсон нийт ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсье. 









ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%