Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН 27 СУМЫН СТАТИСТИК ХАРИУЦСАН АЖИЛТАН 97 БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017-04-28

Үндэсний статистикийн хорооноос Дэлхийн банкны “Ухаалаг Засаг” төслийн дэмжлэгтэйгээр сум багийн түвшинд статистикийн үйл ажиллагаа хариуцан ажилладаг ажилтнуудад зориулсан сургалтыг энэ сарын 27-28-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотноо зохион байгуулж амжилттай өндөрлөлөө.
Сургалтын үйл ажиллагааг Үндэсний статистикийн хорооноос томилогдсон баг, аймгийн статистикийн хэлтэс хамтран явуулж байгаа бөгөөд сургалтын гол зорилго нь багийн Засаг дарга нар, сумын статистик хариуцсан ажилтнуудад албан ёсны статистикийн үйл ажиллагаа, эрх зүйн орчин, албан ёсны статистикт сум, багийн ажилтнуудын үүрэг, хариуцлага манлайлал, компьютерийн ашиглалт, хэрэглээний талаарх шинэ мэдлэг мэдээлэл олгосон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%