Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АРХАНГАЙ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЛТААРАА УЛСЫН ДУНДЖААС ДЭЭГҮҮРТ ОРДОГ

2017-01-15

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг болон УИХ-ын нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хороо болон өргөдлийн байнгын хороо, бусад холбогдох яамдын зөвлөхүүдийн хамтарсан ажлын хэсэг Архангай аймагт 1 сарын 13-ны өдөр ажиллалаа. Энэ үеэрээ Төвшрүүлэх, Цэнхэр сумдын хүүхдийн цэцэрлэг, Эрдэнэбулган сумын 6, 11, 13-р цэцэрлэгээр орж сургалтын орчин, хүүхдийн хамрагдалт, ажиллах нөхцөл байдал, багш ажилчдын нийгмийн асуудал гээд тулгамдсан асуудлуудыг сонсох, СӨБ-ын тухай хуулийн хэрэгжилт газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаатай танилцах зорилготой явсан. Дээрх СӨБ-ын байгууллагуудаас Цэнхэр сумын цэцэрлэг 150 хүүхдийн шинэ цэцэрлэг барьж өгөхийг хүслээ. Үүнийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 2017 оны концессийн гэрээгээр хийгдэх ажлуудын жагсаалтанд оруулж болох эсэхийг судлая гэв.


Архангай аймгийн удирдлагууд цэцэрлэгт хамрагдалтын чиглэлээр олон арга хэмжээ авч ажилласны дүнд улсын дунджаас дээгүүр хувьтай байгааг БСШУСЯ-ны СӨББ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%