Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРТАЙ УУЛЗАВ

2017-02-07

Аймгийн Засаг дарга хэлтэс агентлагуудын дарга нартай сард нэг удаа уулзаж мэдээллээ солилцох, цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөлддөг болсон. Энэ сарын нэгний өдөр аймгийн номын сан мэдээллийн төвийн үзэсгэлэнгийн танхимд уулзалт хийлээ. Засаг дарга уулзалтын үеэр Австралийн Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт албан хаагчдаасаа хамруулахыг, мөн 2-р сарын 15-наас өмнө бүх дарга нар хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг өгч дуусгах хэрэгтэйг ярилаа. Тэрээр үргэлжлүүлэн: “Дарга нар хөрөнгө мөнгөний тухай их ярьж байна. Мөнгөндөө биш хийж хэрэгжүүлж байгаа ажлаа үр дүн гаргаж ажиллах нь чухал. Агентлагийн дарга нар гэрээний дагуу тусгай захиалгат 16 ажил, харин ЗГ-т 618 ажил нийлүүлнэ. Ийм учраас бид хамтын ажлын уялдаа холбоогоо сайжруулж, идэвхтэй, санаачилгатай ажиллах нь чухал байна. Өнгөрсөн 2016 онд 16 сургууль, цэцэрлэгийн удирдлагууд арга хэмжээ тооцуулсан. Дийлэнх нь санхүүгийн зөрчил. Ийм зөрчлийг 2017 онд давтахгүй байхыг анхааруулья. Гэхдээ энэ чигээр нь орхихгүй, санхүүгийн сургалтуудыг эхний 3 сард багтаан шат дараатайгаар явуулна. Бүх дарга нар шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж, гэрээний дагуух мэдээ тайлангаа цаг хугацаанд өгч ажиллахыг анхаарна” гэлээ.
Энэхүү хуралд ЭБ сумын Засаг даргыг оруулж байхаар, мөн сүүлийн 3 жил тасраад байгаа аймгийн Засаг даргын ивээл дор зохиогддог “Хангайн цом” яруу найргийн тэмцээнийг сэргээж явуулж байхаар болж, уулзалтыг дуусгалаа.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%