Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хүүхэд хөгжлийн ордны үйл ажиллагааны зардалд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам тодорхой дэмжлэгийг үзүүлнэ

2017-05-01

Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулинд “Хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах” заалт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийгмийн салбарын бодлого, менежмент, чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх үүднээс 2015 онд Хүүхэд хөгжлийн ордны зураг төсвийг гаргаж байжээ. Энэ дагуу орон нутгийн хөгжлийн сан болон “Дэлхийн зөн” ОУБ-ын нийт 803,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүүхэд хөгжлийн ордон өнөөдөр та бидний өмнө сүндэрлээд байна.

Тус ордны урлаг заал, номын санг Дэлхийн зөн олон улсын байгууллага 30-40 сая төгрөгөөр тохижуулах бол орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар буюу 26 сая төгрөгөөр бусад тохижилтыг хийхээр болжээ. 2017 оныг дуустал үйл ажиллагааны зардалд 50 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Мөнгөнчимэг манай аймагт ажиллах үеэр уг асуудлаа аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Энхбат, НХХ-ийн дарга Б.Цасчихэр, ГБХЗХГ-ын дарга А.Амгалан болон бусад төлөөлөл газар дээр нь танилцуулж яамнаас тодорхой дэмжлэг авахаар болсон юм. Хүүхэд хөгжлийн ордны бүтээн байгуулалтын ажлыг “Минж Проперти” ХХК гүйцэтгэсэн бөгөөд ирэх сарын 11-нд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа ажээ. Тус ордны нийт талбайн хэмжээ нь 945 м2 бөгөөд соёл урлаг, танин мэдэхүй, зохино бүтээх, сонгодог болон ардын урлаг, загвар дизайн, илтгэх урлаг, мэтгэлцээн, амьдрах ухаан, техник сэтгэлгээ зэрэг хүүхэд багачуудын хүсэл сонирхолд нийцсэн хөгжлийн сургалт, дугуйлан секц, клубууд ажиллах юм

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1554
615 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%