Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Сум хөгжүүлэх сан”-гийн хөнгөлөлттэй зээд хамрагдахаар нийт 83 иргэн, хуулийн этгээд төсөл ирүүлжээ

2017-05-01

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдийг шинээр үйлдвэр бий болгох буюу үйл ажиллагааг нь өргөтгөхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сум хөгжүүлэх сан”-гаас хөнгөлөлттэй зээлийг олгодог. Энэ жил тус зээлд хамрагдахаар нийт 83 төсөл иржээ.

Төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл өнөөдөр 2017 оны 2 дугаар хуралдаанаа хийж ирсэн төслүүдийн бичиг баримтын бүрдэлт шаардлага хангаж байгаа эсэхийг нягтлан эхний шатны шалгаруулалтыг хийж байна.

Эндээс шалгарсан төслүүдэд 2 дугаар шатны шалгаруулалтыг хийж тухайн төсөлтэй газар дээр нь танилцан судалгаа явуулах юм. Харин эцсийн шалгаруулалтыг 05 дугаар сарын 10-11 ний өдрүүдэд явуулах бөгөөд уг шалгаруулалтад иргэд өөрсдөө биечлэн оролцож ярилцлагад орон төслөө хамгаална. Энэ жил өмнөх оны зээлийн эргэн төлөлтийн санхүүжилтээр 20-30 төслийг санхүүжүүлэх боломжтой байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1554
615 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%