Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

САР БҮРИЙН 8-НЫГ “ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР” БОЛГОН ТЭМДЭГЛЭНЭ

2017-05-01

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд Улаан загалмайн хорооноос сар бүрийн 8-ны өдрийг “Хүмүүнлэгийн өдөр” болгох тухай асуудлыг танилцуулсан юм. Уг асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцэн “Аймаг, орон нутгийн хэмжээнд хүмүүнлэгийн ажил, сайн үйлсийн аяныг зохион байгуулахад төр, төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийг татан оролцуулах нь зүйтэй” хэмээн үзэж, баталлаа. 
“Хүмүүнлэгийн өдөр”-ийн хүрээнд зорилтот бүлгийн хүмүүст нийгэм сэтгэл зүйн болон нийгмийн халамжийн үйлчилгээг олон нийтийн оролцоонд тулгуурлан хүргэх, Улаан загалмайн хорооны гишүүд, дэмжигчид, хүүхэд залуучуудад энэрэнгүй үзэл төлөвшүүлж, хүмүүнлэгийн үйлсэд сайн дурынханы оролцоог нэмэгдүүлэх, иргэдийг нийгмийн эрүүл мэндийн мэдээллээр хангах, иргэдийн амь нас, амьжиргааг гамшиг ослоос сэргийлэх, бэлэн байдлыг хангах сургалт мэдээллийг зохион байгуулж, олон нийтийн гамшгийн эрсдэлийг бууруулах даван туулах чадварыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулах юм байна. 
Хүмүүнлэгийн өдрөөр зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд аймаг, сумын ИТХ-ын тэргүүлэгчид, аймгийн Засаг дарга, тухайн шатны Засаг дарга хяналт тавьж, хамтран ажиллах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%