Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ БИЧГИЙН УРАН БИЧЛЭГИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2017-05-02

 

Монгол уран бичлэг бол эртний уламжлалт утга соёл, эрдэм мэдлэг, оюуны боловсрол, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг юм. 

Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Боловсрол, соел урлагийн газар, "Хөх бичиг" бичиг, соёлын академитай хамтран "Монгол бичгийн уран бичлэг"-ийн 5 хоногийн вакум сургалтыг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 9 цагт хөнгөлөлттэй, нэн таатай нөхцлөөр эхлүүллээ. Бийрээр бичих нь хүмүүсийн өдөр тутмын амьдралтай холбоотой төдийгүй урлаг гоо сайхны боловсролыг байнга хөгжүүлж байдаг байна.     

Төв Азийн Монголчууд хадан дээр бичиж эхэлсэн бөгөөд үнсэн самбар, бийр, бэх, үзэг цаасаа өөрсдөө хийж ном бүтээж, мөн алт, мөнгө, зэс ялтсан хуудас дээр есөн эрдэнээр чимэглэн маш ховор нандин ном судрыг хийж байсан нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байдаг. 

Дорно дахины улс орнуудын уран бичлэг нь бийр, бэх, цаас ашиглан утга агуулга, үсгийн хэмнэлээр урлагийн бүтээл туурвидаг. Монголчуудын өвөг дээдэс ямар их бичиг үсгийн соёлтой байсан болох мөн түүнийгээ хичнээн удаан хадгалан бидний эрин үеийг хүртэл өвлөж авч ирснийг ном судраас гадна, хад чулуун дээр сийлэн үлдээсэн бичлэг, зургуудаас, мөн тамга тэмдэг захидал дээрээс харж болно.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%