Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Эрчим хүчний салбарын мэдээллийн технологийн хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болов

2017-05-02

Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсэн байгуулагдсаны 95 жил, Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Цахилгаан эрчим хүчний хяналт, удирдлага, арилжааны автоматжуулалтын систем нэвтрүүлсний 5 жилийн ойн хүрээнд “Эрчим хүчний салбарын мэдээллийн технологийн хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг ЭХЯ, “ДСЦТС” ХК, ШУТИС-ийн Дархан дахь Технологийн сургуультай хамтран 2017 оны 4 дүгээр сарын 27-нд Дархан –Уул аймагт зохион байгууллаа. Онол практикийн бага хуралд нийт 43 илтгэл ирснээс эхний шатанд 10 илтгэл шалгаран 2 дахь шатны шалгаруулалт энэ өдөр болж байна. Эрчим хүчний салбарт нэвтэрч байгаа мэдээллийн технологийн хөгжлийн талаар олон сонирхолтой илтгэлүүд энд тавигдаж харилцан туршлага солилцож байгаагаараа онцлогтой юм. 2015 онд “ДСЦТС” ХК-ий үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиосон бөгөөд энэ хүрээнд “Цахилгаан түгээх сүлжээний техникийн дэвшил” сэдэвт онол практикийн бага хурлыг явуулж шинэ техник технологийн ололт амжилтыг туршин нэвтрүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлж чаджээ. Тиймээс 2 жилийн дараа ийнхүү 2 дахь онол практикийн хурлаа Эрчим хүчний мэдээллийн технологийн хөгжил сэдвийн хүрээнд явуулж байгаа ажээ. Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компани мэдээллийн технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээ бусаддаа хуваалцаж байгаагаараа ач холбогдолтой. "Эрчим хүчний салбарын мэдээллийн технологийн хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд Дархан хотын орон сууцны байруудын айл өрхүүдэд хэрэглээний халуун усны ухаалаг тоолуур суурилуулж, зүй бус хэрэглээ дулааны алдагдлыг бууруулах компанийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, эрчим хүчний системийн мэдээллийн технологи хиймэл оюуныг нэвтрүүлэх зэрэг олон сонирхолтой илтгэлүүд тавигдаж байсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%