Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭН ДЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАДАВХЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СУРГАЛТ БОЛЛОО

2017-05-01

Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын салбарын ажилчдын чадавхыг бэхжүүлэх “Шинрай” төслийн хүрээнд “Төрийн үйлчилгээн дэх үйлчилгээний чадавхыг дээшлүүлэх нь” сэдвээр  Япон улсаас Сугаяа Масами мэргэжилтэн урьж сургалт зохион байгуулсаан байна. Сургалтад Төв аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд хамрагдсан байна.
Төрийн үйлчилгээг иргэд даатгуулагчдад хүртээмжтэй хүргэх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх,тасралтгүй сайжруулалт хийх, хувь хүний чадвар, багийн ажиллагаа, төрийн албан хаагчийн манлайлал зэрэг агуулгын хүрээнд төв орон нутгийн байцаагчдыг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ жил Эрүүл мэнд, нийгмийн даатгалын алба үүсч хөгжсөний 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойгоо угтан хэлтсээс 75 бүтээлч ажил өрнүүлэн ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%