Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын ээлжит 4-р хуралдаан товлогдлоо

2017-05-04

Өвөрхангай аймгийн ИТХ-ын ээлжит 4-р хуралдаан 2017 оны 05-р сарын 08-ны өдөр хуралдахаар товлогдлоо. Тус хурлаар

1.1 Аймгийн газар зохион байгуулалтын хэтийн төлөвлөгөөний хэрэгжилтийн өнөөгийн байдал цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Арвайхээр хотын ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай

1.2 Эрдэс баялагийн талаар баримтлах аймгийн бодлогын тухай

1.3  2017 оны Орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай гэсэн гурван асуудлаар хэлэлцэнэ. Мөн 05-р сарын 07-нд дараах гурван ажлын хороод хуралдах юм. 

1. Төсөв, санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хороо / дарга Б.Болор-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Д.Уранцэцэг/ 05 дугаар сарын 07-ний өдөр 10 цагт №303 тоот өрөөнд хуралдаж: аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Д.Нэмэхбаяр, ТХ-ийн дарга Н.Эрдэнэсувд, мэргэжилтэн Р.Цэрэндэжид нар 2017 оны орон нутгийн төсвийн тодотголын асуудлуудаар хуралдаанд асуудал оруулна.

2 . Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны бодлого зохицуулалтын хороо /дарга А.Мөнхбат нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөр / 05 дугаар сарын 07-ний өдөр 10:00 цагт №508 тоот өрөөнд хуралдаж: ХОТХБХ-ийн дарга Г.Баясгалан, МХГ-ын дарга С.Дуламсүрэн, ХБГХГ-ын дарга Ч.Гүнсэнхорол нар - Газар зохион байгуулалтын хэтийн төлөвлөгөөний биелэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Арвайхээр хотын төлөвлөлтөд өөрчлөлт оруулах асуудлуудаар хорооны хуралдаанд асуудал оруулна.

 3. Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, хөгжлийн бодлого хороо / дарга О.Батжаргал, нарийн бичгийн дарга Б.Балжинням / 05 дугаар сарын 07-ны өдрийн 12.00 цагаас 303 тоот өрөөнд хуралдаж Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, ХОТХБХ-ийн дарга Г.Баясгалан, Засаг даргын орлогч  И.Доржсүрэн нар Эрдэс баялагийн талаар баримтлах аймгийн бодлогын тухай асуудлаар хуралдаанд оруулна.