Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЯЛАЛТЫН БАЯРААР ОРОСЫН ДАЙЧДЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ

2017-05-04

Аугаа их эх орны дайны ялалтын 72 жилийн ойг тохиолдуулан хойт хилийн Алтанбулаг, Хиагт хотын дундахь Оросын дайчдын хөшөөнд Монгол, Оросын ахмад дайчид өнөөдөр /2017.05.04/ цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Цэцэг өргөх ёслолын ажиллагаанд Оросын Холбооны Улсаас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул А.Ц.Доржиев, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Д.Гантулга болон  ахмад дайчин оролцлоо. Хүндэтгэлийн ёслол дээр Ерөнхий консул А.Ц.Доржиев хэлэхдээ ‘’Эх орны дайны их ялалтанд хүрэх тэр өдрийг хүртлэх бүхий л хугацаанд Зөвлөлтийн хүмүүс Монголын ард түмний ах дүүгийн тусламжийг мэдэрч байсан юм. Бид Монгол нөхдөөс Зөвлөлтийн фронтод илгээж байсан бэлэг, дулаан хувцас, сайхан монгол морьдыг дурсан санаж өндрөөр үнэлдэг. Дайны хүнд жилүүдийн тухай залуу хойч үедээ үргэлж сануулах учиртай” гэв.
Эх орны дайны ялалтын 72 жилийн ойг тохиолдуулан Оросын баатарлаг дайчдын хөшөөнд хоёр орны ахмад дайчид цэцэг өргөсөн хүндэтгэлийн арга хэмжээг Оросын Холбооны Улсаас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий Консулын Газар, Буриад Улсын Хиагт хотын удирдлага хамтран зохион байгуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%