Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АРХАНГАЙ АЙМАГТ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС 411.1 САЯ ТӨГРӨГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖЭЭ

2017-02-24

Архангай аймгийн хэмжээнд 12 сумын нийт газар нутаг цасан бүрхүүлтэй, зудтай байгааг аймгийн ОБГ-аас мэдээлж байгаа. Улсын онцгой комиссоос манай аймагт хоёр ч удаагийн тогтоолоор 460 тн өвсийг үнэгүйгээр, 450 тн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр, өвөлжлтийн болон малын гоц халдварт өвчний үеэр 100 сая төгрөгийг, 3.2 сая төгрөгийн эм био бэлдмэл, Төвшрүүлэх сумын хүн эмнэлэгт шинэ 469 машиныг, сумдад бэлэн мөнгөний тусламж хүргэсэн өгсөн гээд нийт 411.1 сая төгрөгийн тусламжийг үзүүлжээ.


АРХАНГАЙ АЙМАГТ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС 411.1 САЯ ТӨГРӨГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖЭЭ

МУ-ын шадар сайд, улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх баруун аймгуудад ажиллаад буцах замдаа Архангай аймагт ирж, аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хурал хийлээ. Энэ үеэрээ зудтай байгаа 12 суманд НҮБ-ын 200 ширхэг ариун цэврийн багцийг мөн нэг өрхөд 200.000 төгрөгөөр тооцож мөнгө олгоно гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл, сумдын малчин өрхийн тооноос хамааран сумуудад харилцан адилгүй мөнгөн тусламж олгогдоно.


МУ-ын шадар сайд, улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн ахласан шуурхай бүлэг нь өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, орон нутгийн онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, заавар зөвлөгөө өгөх, шийдвэр гаргах зорилгоор орон нутагт ажилласан. Архангай аймагт ажиллахдаа “Хүн мал ядарч туйлдсан байна. Яг энэ үед хөдөө рүүгээ ажилла, малчдаараа яв, тэдэнтэй ярилц, нөхцөл байдалтай нь танилц, сэтгэл санааны болоод чадах чинээгээрээ бараа материалын дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй” гэдгийг захиж хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%