Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ЭЛЭГНИЙ ЭМГЭГГҮЙ АРХАНГАЙ” ТӨСЛИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ НЭЭЛТ БОЛОВ

2017-02-24

Архангай аймгийн зорилтод бүлгийн хүн амд элэгний С вирусыг илрүүлэн оношлох, эмчлэн эрүүлжүүлэх “Элэгний эмгэггүй Архангай” төслийн 3-р үе болох эмчилгээний нээлт 2 сарын 23-ны өдөр боллоо. Эхний ээлжийн эмчилгээнд С вирусын идэвхжил өндөр гарсан 50 хүний эмийг олгож, эмчийн хяналтан дор уулгаж эхээд байна. Дараагийн эмүүд ч шат дараатай ирнэ гэнэ.
Энэхүү төслийн хүрээнд Архангай аймгийн 17584 хүнийг шинжилгээнд хамруулан 3435 хүн элэгний С вирусын халдвартай гарч дараагийн вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээнд хамрагдаж байгаа. Анхан шатны илрүүлэг шинжилгээний дүнгээс харахад Архангай аймгийн хэмжээнд 40-65 насныхны дунд элэгний С вирусын халдвар 19,5 хувтай гарч улсын дунджаас өндөр гэж дүгнэгджээ.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хэлэхдээ “Зөвхөн энэ удаагийн зорилтод бүлэгт шинжилгээ, эмчилгээ хийгээд зогсохгүй бусад насныханд илрүүлэг болон вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг хийх иргэдийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах, цаашилбал ахмад настан, ХБИ-ийн эмчилгээний зардалд санхүүжилт хайх, энэ удаагийн эмчилгээнд хамрагдсан иргэдийг дахин халдвар авахаас сэргийлэх зэргээр тасралтгүй ажиллах шаардлага байгаа” гэлээ.
Нээлтийн үеэр Архангай аймгийн зорилтод бүлгийнхэнд үнэгүй эмээр үйлчлэх боломжийг олгож, санаачилсан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, МУ-ын сайд Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарт талархаж буйгаа иргэд илэрхийлж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%