Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨРТЭЙ БОЛОВ

2017-03-21

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэр гарчээ.
Энэ өдрийг аймгийн хэмжээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуультай уялдуулан 3-р сарын 23-ны өдрийн 16:00 цагт зохион байгуулахаар аймгийн Онцгой байдлын газраас төлөвлөжээ.
Энэ өдөр гамшгаас хамгаалах албад, ААН, байгууллага, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах чиглэлээр сургалт, дадлага ажил зохион байгуулах аж. Мөн шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийг сурталчлах, аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулж бэлэн байдлыг шалгаж, үнэлэлт өгөх юм байна. Тухайн өдөр иргэд дадлага сургалтад идэвхтэй оролцож дуут дохио дуугарах үеэр айж сандралгүй, мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган ажиллахыг Онцгой байдлын газраас зөвлөж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%