Аймгийн МХГ-аас бүх улсын байгцаагчид болон сумдын эрх олгогдсон улсын байцаагч гээд 60 гаруй хүнийг оролцуулсан “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөний зорилго нь аймгийн МХГ-ын улсын байгцаагч нарын 2016 онд хийсэн ажил, үр дүнгийн гэрээний биелэлтийг тооцож, 2017 онд дэвшүүлж байгаа зорилт, тулгамдсан асуудлуудынхаа талаар хэлэлцсэн байна. Мөн 2017 оны үр дүнгийн гэрээгээ байгуулжээ. Гэрээнд МХГ-ын даргын аймгийн Засаг даргатай хийсэн гэрээний ажлуудаас тусгагдсан байна.
Зөвлөгөөний үеэр шинээр болон шинэчлэгдсэн дурам, журам, стантартын тухай, дотоод аудит, Прокурорын байгууллагаас захиргааны хэрэг бүртгэлд анхаарах зүйлсийн тухай мэдээллүүдийг өгчээ.