Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДСЭН БАЙНА

2017-05-08

Улсын мал эмнэлэг үржлийн газрын 2017 оны 4-13-ний өдрийн 201 , аймгийн  ХХАА-н газрын даргын 184 тоотын дагуу  гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдалтай уялдуулан эрсдэл бүхий 11 сумын  өвчлөмтгий 302,8 мян/ малыг вакцинжуулах ажлыг 4-р сарын 19-нээс эхлэн зохион байгуулж ажилласан байна.

Вакцинжуулалтын ажилд 11 сумын 39 мал эмнэлгийн нэгжийн  48 малын эмч, 47 туслах ажилчин, 43 тээврийн хэрэгсэл ажиллаж вакцинжуулалтанд 2084 өрхийн 86622 бод, 56315 бог нийт 142,9 мян/ мал  хамрагдаж 47,2%-ын явцтай байна. Ирүүлсэн мэдээгээр Архуст, Алтанбулаг сумд  98,9% -тай вакцинжуулалтыг амжилттай  шуурхай  зохион байгуулан ажиллаж дууссан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%