Нутгийн өөрөө удирдах байгууллагын 2017 оны зорилт, хурлын дотоод ажил, цаг үеийн ажлаар зөвлөмж, үүрэг чиглэл өгөх, сумын ИТХ, ЗДТГ-ын ажлын туршлага солилцох зорилготой аймгийн ИТХ-ын ажлын албанаас зохион байгуулсан бүсчилсэн сургалтад ИТХТ-н нарийн бичгийн дарга Д.Нарантуяа, Тамгын газрын дарга М.Батаа нар оролцлоо. Сургалт 2017 оны 05 дугаар сарын 04-05-ны хооронд Жинст сумд боллоо. Сургалт хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтад аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр оролцож цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар харилцан ярилцлаа. Сургалтын үеэр аймгийн ИТХ-аас сумдын ИТХ-ын ажлыг дүгнэж дүнг танилцууллаа. 2016 оны ажлаараа 1-р байрт Өлзийт сумын ИТХ, 2-р байрт Жаргалант сумын ИТХ, 3-р байрт Богд сумын ИТХ-д шалгарсан байна. Аймгийн ИТХ-ын "Хүндэтгэл" шагналаар Өлзийт сумын ИТХТ-н нарийн бичгийн дарга Д.Нарантуяа, Жинст сумын ИТХТ-н нарийн бичгийн дарга Ган-Эрдэнэ нар шагнагдлаа. Сургалтад оролцогчид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналаа танилцууллаа.