Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ҮЗЛЭГ ӨНДӨРУЛААН СУМАНД АЖИЛЛАВ.

2017-03-17

Ажлын хэсгийнхэн чиглэл чиглэлээр төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, захирамж, тушаал, бодлогын баримт бичиг, ажилчдын гэрээ, санхүү, цалин хөлсний хангамж, архив, албан хэрэг хөтлөлт зэргийг үзэж судлан, зөвлөгөө заавар өглөө.


Аймгийн ЗДТГ-ын дарга сумын төсөвт байгууллагуудаар явж ажилтнуудын нөхцөл байдалтай танилцсан. Соёлын төвийн тухайд сантехник муу, ус гоождог, дулаанаа их алддаг, цаашдаа шинэ соёлын төвийн барилга хэрэгтэйг хэлж байна. Хүүхдийн цэцэрлэг тойргийнхоо 528 хүүхдээс 50 хувь буюу 278 хүүхдийг авдаг байна. Тойргийнхоо хүүхдийг ядаж 70 хувьд хүргэж авахад 1976 онд ашиглалтанд орж байсан, одоо ашиглагдаагүй хуучны барилгаа их засварт оруулж өгөхийг хүслээ. Уг барилга нь хуучны сайн барилга бөгөөд одоо 154 сая төгрөгийн засвар хийх шаардлагатай гэж байна. Сургуулийн зүгээс бага боловсрол олгож байгаа сургуульдаа засвар хийж өгөхийг хүслээ. Харин эмнэлэгт эмэгтэйчүүдийн эмч дутагдалтай, бохир усны асуудал байгааг эрхлэгч эмч хэлж байсан. Бусдаар байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн ажиллаж байна.


Дараа нь Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан Өндөр-Улаан сумын ард иргэдтэй уулзаж, хийж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгч, иргэдийн асуусан асуултанд хариулт өгсөн юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%