Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЧУЛУУТ СУМЫН ЭМТ-ӨӨС “ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДЭМЖЬЕ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ

2017-03-18

Чулуут сумын эрүүл мэндийн төв нь “Эрт илрүүлж эрүүл мэндээ дэмжье” аяны хүрээнд байгууллагаа сурталчлах тав хоногийн эрүүл мэндийн эрт үзлэг, шинжилгээг хийж дуусчээ. Аяныхаа хүрээнд сумын таван багийнхаа иргэдэд хүүхэд, эмэгтэйчүүд, дотор, ЭХО, лабораторийн шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, ЭМД-ын хөнгөлөлттэй эмийн үйлчилгээ, эрүүл мэндийн даатгалын мэдээлэл сурталчилгааг хийж, үзлэг явуулсан байна.

Энэ сарын 13-17-ны хооронд явуулсан энэхүү эрүүл мэндийн үзлэгээр нийтдээ 1000 гаруй иргэнийг эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулжээ. Эрт илрүүлэг үзлэгээр дотор болон эмэгтэйчүүдийн чиглэлээр хавдар байж болзошгүй 7 хүнийг эрүүл мэндийн 2 буюу 3-р шатлалын эмнэлэг рүү шилжүүлсэн байна.

Сумын эрүүл мэндийн төвөөөс санаачлан явуулдаг эрт илрүүлэг үзлэгийг энэ жил 3 дахь жилдээ явуулж байгаа бөгөөд жил ирэх тусам үзлэг, шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо өсч, тэр хэрээрээ дөнгөж үүсч буй хавдруудыг илрүүлж аймаг хотын эмнэлэг рүү шилжүүлдэг болжээ. Ийм ч учраас тэдгээр хүмүүс эрт эмчилгээнд орж, эдгэрэлт нь ч үр дүнтэй болдог гэдгийг эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Ё.Дуламсүрэн хэлж байна.


АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ҮЗЛЭГ ЧУЛУУТ СУМАНД
Баруун сумд болох Цахир, Хангай, Тариат, Өндөр-Улаан сумдад ажлын хэсгийнхэн дөрвөн өдөр ажиллаад өнөөдөр буюу 3-р сарын 17-ны өдөр Чулуут суманд ажиллаж байна.
Ажлын хэсгийн багийн ахлагч, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид Чулуут сумын төсөвт байгууллагуудаар явлаа. Эхний байгууллага нь цэцэрлэг. Тус сумын цэцэрлэг нь 2015 оны нэгдүгээр сард 1 тэр бум 111 сая төгрөгийн хөрөнгөөр ашиглалтанд орж, тойргийнхоо хамран сургах хүүхдийнхээ 260 хүүхэд болох 70 гаруй хувийг хамруулдаг байна. Нэн түрүүний тулгамдсан асуудал нь дээврээс тусаал гоожих, 2 ангиас бохир үнэртэх явдал гэдгийг хэлж байна. Соёлын төвийн тухайд 1963 онд ашиглалтанд орсон шургааган барилгатай бөгөөд цаашдаа шинэ соёлын төвтэй болох зорилттой ажиллаж байгаагаа хэлээд нэн түрүүнд хөгжмийн багш хэрэгтэйгээ эрхлэгч нь хэлж байна. Харин сумын бусад байгууллага болох сургууль, эмнэлэг нь хэвийн үйл ажиллагаа явуулж байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%