Өмнөговь аймгийн Сэврэй сумын "Сэврэй хөгжил" төрийн бус байгууллагын залуучуудын санаачлага, хандив тусламжаар бүтсэн 4 ханатай гэрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн Т.Адъяабазарт 5 дугаар сарын 08 ны өдөр буюу улаан загалмайн хүмүүнлэгийн өдрөөр хүлээлгэн өглөө. Хүлээлгэн өгөх үйл ажиллагааг сумын төв талбайд зохион байгуулж байгууллага иргэд эд материалын тусламж үзүүллээ.