Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Туул” ротари клубын Дэд ерөнхийлөгч бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат дүүрэгтээ Хүүхдийн аз жаргалтай инээмсэглэл /“Happy smile of children”/ төслийг хэрэгжүүлж эхэллээ

2017-05-09

     Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Тэр дундаа хүний шүдийг өвчилсөн хойно нь бус хүүхэд наснаас нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хүүхдийн шүдийг бага наснаас нь эрүүл байлгах, эмчлэх нь нийгмийн хамгийн чухал асуудлын нэг юм. 
      Уг асуудалд Туул ротари клубээс анхаарлаа хандуулж, шийдвэрлэхэд бага ч гэсэн тус нэмэр болох үүднээс “Happy smile of children” төслийг эхний ээлжинд Нийслэлийн шүд эрүү нүүрний төв эмнэлэгт хэрэгжүүлж хүүхдийн шүдний иж бүрэн кабинетийг нээж тохижуулж өгч байгаа юм. 
     Энэхүү кабинетийн тохижилт нь хүүхдийг оношлогоо, эмчилгээнд хамрагдах нөхцөлийг сайтар хангаж төрөл бүрийн иж бүрэн үзлэгийн багаж, жижиг андройд дэлгэцээр хүүхдийн дуу, хүүхэлдэйн кино зэрэг анхаарлыг нь татах орчинг бүрдүүлж өгсөн онцлогтой.
     Кабинетийн нээлтийн үйл ажиллагаанд “Туул” ротари клубын Ерөнхийлөгч Х.Балжмаа, Дэд ерөнхийлөгч бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, Төслийн хорооны дарга Х.Жамбалмаа, Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн дарга Л.Хэнтий, зөвлөх эмч Анагаах ухааны доктор Н.Пүрэвжав, Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Тус эмнэлэг нь жилдээ 50.000-70.000 мянган хүүхэд, 40.000-50.000 мянган том хүнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг байна.
     Туул ротари клуб нь төслийн хүрээнд нийслэлийн хүн ам ихтэй дүүргүүд болон хөдөө орон нутгийн 6 шүдний эмнэлэгт нийт 100 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, багажийг хүлээлгэн өгөх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%