Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ 2017” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-05-09

Төв аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг олгох зорилгоор “Замын хөдөлгөөний Цагаан толгой – 2017” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Уг тэмцээн 27 суманд бүсчлэн явагдсан бөгөөд сүүлчийн шалгаруулалт Зуунмод хотын “Солонго” цогцолборт явагдаж дүнгээ гаргасан байна.
Тэмцээний Тэргүүн байрт Баянчандмань сумын “Одод” цэцэрлэгийн баг, Дэд байрт Зуунмод сумын “Бумбардай” цэцэрлэгийн баг, 3 дугаар байрт Лүн сумын “Цоморлиг” цэцэрлэгийн баг, Тусгай байрт Эрдэнэ сумын “Сонор” цэцэрлэгийн баг хамт олон тус тус шалгарсан байна.
Тэмцээний Тэргүүн байрыг эзэлсэн Баянчандмань сумын “Одод” цэцэрлэгийн баг Улсын аваргын төлөө өрсөлдөх эрхээ авчээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%