Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГЭЭС ХАРАА ГОЛЫН ГҮҮР ХҮРТЭЛХ 1.3 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ 60 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2017-05-10

Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хараа голын гүүр хүртэлх 1.3 км авто замын хатуу хучилтын ажил өрнөж байна. Тус авто замын ажлын явцтай 5 дугаар сарын 9-ний өдөр аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид болон аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Захирагчийн албаны удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд танилцав. 1.3 км асфальтан замын ажлыг 780 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр Сэлэнгэ АЗЗА ТӨХК гүйцэтгэж байна.

Ажлын явц өнөөдрийн байдлаар 60 орчим хувьтай үргэлжилж байгаа бөгөөд гэрээний дагуу ирэх 6 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад оруулах юм. Энэхүү авто замд 2 ус зайлуулах хоолойг мөн 160 сая төгрөгийн өртөгтэйгөөр шинээр байгуулж байна. Мөн 3 дугаар багийн төв авто замаас төмөр замын призер хүртэлх 2.7 км авто замын шинэчлэлийн ажлын эхний хэсэг болох 900 км авто замын хатуу хучилтын ажил өнөөдрөөс /2017.05.09/ эхэлж байна. Тус авто замын ажлыг 432 сая төгрөгийн өртөгтэйгөөр Огторгуйн бүтээл ХХК гүйцэтгэхээр Тендерт шалгарсан аж. Дээрх авто зам нь 20 жилийн өмнө тавигдсан ч өнгөрсөн хугацаанд хэсэгчлэн зассаар иржээ.

Энэ жил төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан суманд авто замын таван төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа. Эдгээрээс тус сумын 1, 2, 3 дугаар багт нийт гурван төсөл хэрэгжиж байгаагаас дээр дурдагдсан 2 авто замын төслийн ажил эд өрнөж байгаа бол 1 ажил нь сонгон шалгаруулалтын шатанд байгаа тухай аймгийн Ерөнхий эдийн засагч Б.Батсүх мэдээллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%