Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​АРХАНГАЙ АЙМГИЙН ЧУЛУУТ СУМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-05-10

Энэ сарын 9-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүтэй Төлөөлөгчдийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. Уулзалтад Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат болон албаны бусад хүмүүс байлцлаа. 
Уулзалтын үеэр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Хурлын байгууллагын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар чөлөөт ярилцлага өрнүүлж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%