Орхон сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсан “Иргэний хуулийн мэдлэгт” арга хэмжээ болон удахгүй болох Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулагдах ажлын хүрээнд бага насны хүүхдүүдэд тэдний өөрсдийн эрх, үүргийг ойлгуулах замаар эцэг эхэд нь нөлөөлөх, тэдний хандлагыг өөрчлөх, мөн эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүдэд туслах үндэслэлээр тус сургалтыг зохион байгуулж амжилттай хэрэгжүүллээ.
Энэхүү арга хэмжээг сургуулийн 2-5 ангийн сурагчид өөрсдийн эрх, үүргийг ухамсарлуулах цаашлаад эцэг эхэд нь мэдээлэл хүрэх гүүр болгох замаар иргэдэд хүргэх мэдээ мэдээллийн сургалтын арга барилыг өөрчлөх зорилгоор зохион байгуулж байна.