Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал боллоо

2017-05-12

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 7 дугаар хурал 2017.05.10 өдөр хуралдлаа.

Тус хурлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тооцох, мэдээлэх, хяналт тавих, дүгнэх журмыг шинэчлэн баталж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 68 дугаар тогтоолыг хүчингүй болголоо.

2016 оны жилийн эцсийн мал тооллогоор Өмнөговь аймгийн Манлай сум нь түүхэндээ анх удаа түмэн адуу тоолуулсан төдийгүй аймагтаа адуун сүргийн тоогоороо 17 жил дараалан тэргүүлж, тус сумын “Манлайн хурд” морин спорт уяачдын холбоо нь 2016 онд улсын шилдэг салбар холбоогоор шалгарсан үйл явдлуудыг тохиолдуулан тус сумын Засаг дарга, “Манлайн хурд” морин спорт уяачдын холбоо, аймгийн “Өмнийн говийн хүлэг” морин спорт уяачдын холбооноос аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд ирүүлсэн саналыг харгалзан Манлай сумын Түмэн адууны баяр наадмын хурдан морины уралдааныг аймгийн баяр наадмын жишигт тооцох уралдаан болгон 2017 оны 7 дугаар сард зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 6 дугаар хурлаар орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн 2017 оны хувь нийлүүлэгчдийн ээлжит хуралд орон нутгийн өмчийн төлөөлөгчийн оролцох удирдамжийг баталж үүрэг өгсөний хүрээнд удирдамжийн хэрэгжилтийн тайлантай танилцлаа.

          Мөн иргэдийг төрийн шагналд тодорхойлох тухай, аймгийн Ардчилсан намаас ИТХ-ын Тэргүүлэгчдэд ирүүлсэн албан шаардлагад хариу өгөх тухай, орон нутгийн өмчийн тухай асуудлуудыг хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%