Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АНУ-ЫН ЭСЯ-НЫ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБАНЫ ДАРГА АРИЕЛ ВАЙКОФФ ТӨВ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

2017-05-14

АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Ариел Вайкофф тэргүүтэй 10 хүний бүрэлдэхүүнтэй баг Төв аймагт соёл боловсролын чиглэлээр айлчиллаа.
Айлчиллын гол зорилго нь аймгийн удирдлагуудтай уулзаж харилцаа тогтоох, соёл боловсролын салбар дахь цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байна. 
АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Ариел Вайкоффын багийн бүрэлдэхүүнд боловсролын солилцооны хөтөлбөр хариуцсан ажилтан Х.Саруул, Г.Идэр-Ууган, Фулбрайтын Англи хэлний зургаан туслах багш болонТөрийн департаментын Education USA Mongolia хөтөлбөрийн менежер нар ирсэн бөгөөд АНУ-ын Засгийн газраас явуулдаг тэтгэлэгт хөтөлбөр болон АНУ-д суралцах боломжийн талаар, АНУ-ын Төрийн департаментын Education USA Mongolia хөтөлбөрийн Амеркт суралцах 5 алхмын талаар болон “Хүмүүн цогцолбор” сургуулийн 11-12 дугаар ангийн сурагчдад АНУ-ын коллежуудын тухай лекц орохоос гадна тус сургуулийн нэг ангийн сурагчдад Англи хэлний хичээл заалаа.Мөн АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Ариел Вайкоффын орон тооны бус төслийн багийн гишүүдэд төсөл бичих, боловсруулах талаар аймгийн ЗДТГ-ын Хурлын зааланд өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%