Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМАГТ МОД ТАРИХ АЯН ӨРНӨВ

2017-05-15

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан /2016.05.13/ Дархан-Уул аймгийн хэмжээнд мод тарих аяныг өрнүүллээ. Мод тарих өдрөөр аймгийн ИТХ, ЗДТГ болон төрийн байгууллагууд, иргэд нэгдэн агч, голт бор зэрэг 2 төрлийн 1000 модыг тарьж байгаа юм. Эдгээр модыг тарих ажлыг  аймгийн ИТХ-ын Г.Эрдэнэбат, төлөөлөгчид, аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй аймгийн удирдлагууд гар бие оролцон эхлүүллээ.

Өмнөх жилүүдэд аймгийн хэмжээнд хийгдсэн ногоон байгууламжуудын хороолол доторх мод сайн ургасан бол нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг мал идсэн, хүмүүсийн буруутай үйлдлээс болж хугарч гэмтсэн зэрэг асуудлууд гарсан учраас энэ жил тарьсан мод болон ногоон байгууламжаа дагаад хашаажуулалтын ажлыг хамт хийхээр болсоныг иргэдийн зүгээс сайшааж байлаа. 

Энэ жил мөн ногоон байгууламжийг нийтийн эзэмшлийн талбайгаар хязгаарлахгүй аймгийн Захирагчийн албанаас СӨХ, Иргэний нийгмийн байгууллагууд, ахмадуудтай хамтран хороолол дотроо мод тарьж, зүлэгжүүлэх ажлыг эхлүүлжээ. Иргэд ийнхүү гар бие оролцож байгаа учраас илүү үр дүнтэй ажил болно гэсэн хүлээлттэй байна. 

Дархан-Уул аймгийн хувьд ногоон байгууламж байгуулах талбай сайтай боловч өвлийн улиралд инженерийн шугам сүлжээний эвдрэлээс болж ногоон байгууламжийг сэндийлэх асуудал тулгардаг тул дулааны шугам сүлжээний шинэчлэл бүрэн хийгдсэн талбайд мод тарихыг чухалчилж байгаа хэмээн аймгийн Засаг дарга ярьж байлаа. 

2010-2016 оны хооронд Дархан-Уул аймгийн хэмжээнд есөн цэцэрлэгт хүрээлэн байгуулж нийт 40199 мод, бут тарих ажилд 144 аж ахуйн нэгж, байгууллага, 3788 иргэн оролцож уг ажилд 26,5  сая төгрөг зарцуулсан бөгөөд  хашаандаа 392 өрх нийт 8010 мод бут тарьж, шинээр 2 төгөл, 2 бичил цэцэрлэгт 6196 мод, бут таригдаж,  981 м.кв цэцгийн мандал, 7353 м.кв зүлэгжүүлэлт хийсэн дүнтэй байна. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%