Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМАГ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2017-05-14

Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Төв аймаг 2017 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг тавдугаар сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүллээ. Бүх нийтээр мод тарих өдрийн нээлт Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд болж нээлтэд аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, БОАЖГ-ын дарга Ж.Даш-Яйчил, Зуунмод сумын ИТХ-ын дарга Ц.Энхжин тэргүүтэй хүмүүс оролцов.
Мод тарих үндэсний өдрөөр Зуунмод сумын хэмжээнд албан байгууллагууд өөрийн байгууллагын гадна талбайд мод тарихаас гадна аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 28 байгууллага Номтын аманд 400 ширхэг бургас, бусад байгууллага Шинэчлэл цэцэрлэгт хүрээлэнд байрлах өөрийн нэр бүхий талбайн мод бутыг арчлах, нөхөн сэргээлт хийж 800 бургас тарьлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%