Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ТУСЛАХ АЖ АХУЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

2017-05-15

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд ХХААГ-аас “Туслах аж ахуйн хөгжлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийг танилцуулсан бөгөөд Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжигдэн батлагдлаа. 
“Туслах аж ахуйн хөгжлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийн дагуу гахай, шувуу, зөгийн аж ахуйг хөгжүүлэхээр төлөвлөжээ. 
Учир нь хүн амын хүнсний хангамжид онцгой ач холбогдол бүхий гахай, шувууны аж ахуйд өсөлт, төлөрхөг чанараар муу, давжаа гахай, амьдрах, өндөглөх чадвараар муу шувуу сүрэгт зонхилсон бөгөөд олон найрлагат тэжээлийн үнэ өсч, ховордсоноос эдгээр аж ахуйдын үр өгөөж муудаж, уналтад орсон байна. 
Тиймээс аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туслах аж ахуйг хөгжүүлэхээр тусгасан бөгөөд хөтөлбөрийн санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөв, сум, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийн сан, хувь хүн ААНБ-уудын өөрийн санхүүжилт зэрэг эх үүсвэрээс шийдэх юм. 
Хөтөлбөрийн хүрээнд Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумдад үүлдэр, угсаа сайтай өсвөр гахай бойжуулж, иргэд, аж ахуйн нэгжийг үржлийн баталгаатай гахайгаар хангахад дэмжлэг үзүүлж, гахай, шувууны бүрэн найрлагат тэжээлийн үйлдвэр байгуулан улмаар дэвшилтэт техник тоног төхөөрөмж нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх бол харин зөгийн аж ахуйгаас үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүний савлалт, жин хэмжээний нэр төрлийг олшруулж худалдан авагчдын сонголтыг өргөжүүлэх замаар борлуулалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%