Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“УХААЛАГ ДАРХАН” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ХҮРГЭНЭ

2017-05-15

Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээ, мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх үүднээс цахим системд шилжих ажлыг шат дараалан хийж байгаагийн нэг нь “Ухаалаг Дархан” аймгийн дэд хөтөлбөр юм. 
Уг хөтөлбөрийг өнөөдөр /2017.05.15/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн батлав.
Хурлын үеэр аймгийн ИТх-ын дарга Г.Эрдэнэбат: “Дархан-Уул аймагт 2014-2016 онуудад “Смарт Дархан” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Дархан суманд төрийн хяналтын нэгдсэн сүлжээг бий болгож төрийн 86 байгууллагуудыг холбосон шилэн кабел, 128 хяналтын камер, сервер компьютерыг суурилуулсан.
Энэхүү материаллаг бааз дээр түшиглэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, дотоод удирдлагын нэгдсэн програм хангамжийг хөгжүүлэх нь “Ухаалаг Дархан” дэд хөтөлбөрийн гол зорилт бөгөөд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэнээр  төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нээлттэй болгож, ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагнах үйл явцыг шинэ шатанд гаргана хэмээн төлөвлөж байна” гэв. 
Цахим засгийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Ухаалаг засаглал бүхий төрийн үйлчилгээ”, “Ухаалаг харилцаа, түүнд суурилсан дэд бүтэц”, “Ухаалаг иргэд”, “Ухаалаг амьдрал” гэсэн үндсэн 4 зорилтыг дэвшүүлжээ.
Тухайлбал “Ухаалаг төрийн үйлчилгээ”-ний хүрээнд төрийн байгууллагын дотоод удирдлагын цогц системийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээнд тоон гарын үсэг, “Иргэний цахим мэдээллийн систем”, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх ухаалаг үйлчилгээ, боловсролын болон эрүүл мэндийн салбарт цахим системийг нэвтрүүлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%