Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“СПОРТЛОГ ДАРХАНЧУУД” ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

2017-05-15

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Спортлог Дарханчууд” дэд хөтөлбөрийг хэлэлцэж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн, баталсан юм.
Монгол Улсын төрөөс биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд анхаарч нийтийн биеийн тамирыг бүх нийтийн үйлс болгох талаар арга хэмжээ авч байгаа боловч хүн амын бие бялдрын соёл, эрүүл аж төрөх хэв маягийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй. 
Хэдийгээр Дархан-Уул аймгийн спортын мэргэжлийн баг, тамирчид тив дэлхий, улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд өндөр амжилт гаргасаар ирсэн боловч энэ амжилтыг улам нэмэгдүүлэх, мөн энгийн иргэдийн дунд биеийн тамир, спортоор тогтмол хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх шаардлага нэмэгдсээр байна.
Тиймээс “Спортлог Дарханчууд” дэд хөтөлбөрийн хүрээнд Өсвөрийн шигшээ багийг байгуулж, шилдэг ур чадвартай тамирчдыг бэлтгэн гаргах, жил бүр багуудын  насанд хүрэгчдийн  дунд “Дархан–Спорт наадам”-ыг 2 насны ангиллаар,спортын 5  төрлөөр  зохион байгуулах, Азийн Хүүхдийн спортын их наадамд оролцох тамирчдыг өндөр түвшинд бэлтгэн оролцуулна.
Мөн байгууллага бүрт спортын хамтлаг бий болгож, урамшууллын тогтолцоог бий болгох, байгууллагуудад  албан хаагчдын биеийн ерөнхий хөгжлийн тогтоож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах, түвшин тогтоох сорилын үр дүнг тооцох, нас биеийн онцлогт тохирсон зөвлөмж боловсруулан хүргүүлэх, мөрдүүлэх, арга хэмжээ зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд нийтийн биеийн тамирын өдөрлөг, хүн амыг эрүүл чийрэг бие бялдартай иргэн болгож төлөвшүүлэхэд чиглэсэн  нийтийг хамарсан биеийн тамирын арга хэмжээг тогтмолжуулж, хамрах хүрээг өргөтгөх зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%