Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨНДӨРШИРЭЭТ СУМАНД “ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБ”-ЫН ДАДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-05-15

Өндөрширээт суманд Төв аймгийн Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газраас хамтран “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын дадлага сургалтыг  10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтанд  баруун бүсийн  5 сумын  Засаг дарга, Засаг даргын тамгын газрын дарга, төвийн  багийн Засаг дарга, МЭҮТасгийн дарга нар хамрагдав.
Сургалтын үйл ажиллагаанд  Төв аймгийн ОБГ-ын дарга  хурандаа Н.Төмөрбаатар оролцож сумдын удирдах бүрэлдэхүүн болон, сумын ерөнхий зориулалтай мэргэжлийн ангийн  бэлэн байдлыг шалгаж арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
“Яаралтай цуглар” дохиогоор Өндөрширээт сумын 66 хүнтэй ерөнхий мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн цугларч газар хөдлөлтийн  гамшгийн үед  аврах бүлэг хүн ам олноор суурьшсан бүсэд авран хамгаалах, яаралтай анхны тусламж үзүүлэх, гал түймэр гарсан үед галыг унтраах, нүүлгэн шилжүүлэх болон мал хамгаалах бүлэг малын өвчлөл гарсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж өвчилсөн малыг эмчлэх, устгах халдаргүйжүүлэлт хийх  дадлага сургалт хийжээ. Мөн хүний гоц халварт өвчин  гарсан үед сумын эрүүл мэндийн төв хорио цээр тогтоох,өвчтөнг тусгаарлах эмчлэх болон сумын эрүүл мэндийн төвийн хээрийн  дэлгэх үйл ажиллагааг тус тус үзүүлсэн байна.
Тус суманд аюулт үзэгдэл, ослын төрөл бүрд урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах талаар онол, практикийн мэдлэг, чадвар эзэмшүүлэх сургалт амжилттай болж өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%