Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Олон улсын музейн өдөр /ICOM/ тохиолдуулан аймгийн Музейгээс 1 сарын аян зарласан байна

2017-05-16

Жил бүрийн 05 дугаар сарын 18-ны өдөр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын музейн өдөр /ICOM/-ийг тохиолдуулан аймгийн Музейгээс Зуунмод хотын төрийн байгууллагын ажилтан, албан хаагч, иргэдэд зориулан байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, музейн үйлчилгээг хүргэж, Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын талаарх мэдээлэлийг танилцуулах 1 сарын бүтээлч аяныг зарласан байна.
Тус өдрөөр ACEM буюу Ази -Европын дээд түвшний 11 дэх удаагийн чуулга уулзалтад зориулж бүтээсэн, Монголын Урчуудын эвлэлийн шагналт, зураач А.Чадраабалын туурвисан дэлхийн таван тивийн олон үндэстэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн төрөлхтний шинжлэх ухааны нээлт ололт, оюун санааны эв хамтын ажиллагааны харилцаа холбоог илтгэж, нүүдэлчин монголчуудын өнө эртний түүх соёл урлагын өвөөс дүрсэлсэн "Тэнгэрийн өрх" уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэхээр болжээ.   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%