Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн Шатрын холбооны нэрэмжит Шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана

2017-05-16

Төв аймгийн Шатрын холбооны нэрэмжит насанд хүрэгчдийн болон өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 05 сарын 20-ны өдөр зохион байгуулагдахаар болсон байна.
тус тэмцээн нь аймгийн Шатрын холбооны үйл ажиллагааг сурталчлах, ирээдүй хойч үе хүүхэд багачуудын оюун ухааныг хөгжүүлэх, чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, ахмад шатарчдын туршлагаас  суралцах, шатрын спортыг дэлгэрүүлэх, суралцагсад болон тэмцээнүүдэд өрсөлдөх шилдэг тамирчдыг бэлтгэн гаргах, Аймгийн өсвөрийн шигшээ баг тамирчдыг бэлтгэх, энэ оны 6-р сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдыг нэгдсэн зохион байгуулалттай оролцуулах зорилготойгоор зохион байгуулагдах болсон байна.
Тус тэмцээний бүртгэл 2017 оны 5-р сарын 15-аас 5-р сарын 19-ний өдрүүдэд 14-18 цагийн хооронд Хүмүүн цогцолбор дунд сургуулийн номын сангийн байранд явагдахаар болжээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%