Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ГХУСАЗЗ-ИЙН ХУРАЛ БОЛОВ

2017-05-17

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал өнөөдөр /2017.05.17/ аймгийн Прокурорын газарт зохион байгуулагдлаа.
Тус хурлаар “Иргэний зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны үр дүн, хийсэн ажлын талаар” сэдвээр Иргэний зөвлөлийн дарга Б.Сүндэрмаа мэдээлэл хийлээ. 
Монгол улсын “Цагдаагийн албаны тухай” хуулийн дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан бөгөөд цагдаагийн байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг сонсох, цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл авах, бүртгэх ажилд хяналт тавих, тэдгээртэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг даргын хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, цагдаагийн алба хаагчийн сургалт, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хүлээдэг. 
Иргэний зөвлөл нь өнгөрсөн хугацаанд хүн амын төвлөрөл ихтэй газруудад телекамер байрлуулах, оройн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдаж, камерын дэлгэц харанхуйлагддаг нөхцөлд гудамж талбайн гэрэлтүүлгийг шийдвэрлэх, ойр орчиндоо гэрэлтүүлэг, камержуулалт хийхэд ААНБ-уудыг татан оролцуулах зэрэг Цагдаагийн газраас ирүүлсэн саналыг дэмжин холбогдох газруудад хүргүүлжээ.
Мөн олон нийтийн цагдаа ажиллуулах, тэдний урамшууллыг нэмэгдүүлэх, Цагдаагийн алба хаагчийн ёс суртахууныг сайжруулах, иргэн цагдаа хоёрын ажил албаны харьцаанд гардаг зөрчлийг арилгах зорилгоор сургалт байгуулах зэрэг цагдаагийн байгууллагатай өргөн хүрээнд хамтран ажилласан тухай дэлгэрэнгүй мэдээллийг тавилаа.
ГХУСАЗЗ-ийн хуралд мөн “Сургуулийн хүрээнд 2016 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, түүний үр дүн, цаашид хийх ажил” сэдвээр 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Ц.Оюунтунгалаг мэдээлэл хийсэн юм. 
Тус сургууль аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тогтмол, идэвхтэй оролцдог бөгөөд тухайлбал “Өсвөрийн цагдаа”, “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” аян, “Сурагчдын зөвлөл”, “Эмч бялзуухай”, “School Police” арга хэмжээнүүдийг сургууль дээр зохин байгуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд сурагчид, эцэг эхчүүдийг татан оролцуулж, хамтран ажиллаж байна гэв.
ГХУСАЗЗөвлөлийн гишүүд дээрх мэдээллүүдтэй холбоотой саналаа илэрхийлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны талаар санал солилцлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%