Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас “Улаанбаатар марафон -2017” аяны хүрээнд Дартсын тэмцээнийг ажилтан албан хаагчдын дунд өнөөдөр буюу энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнийг Иргэний оролцоо олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нээж баг тамирчдад амжилт хүслээ.
Дартсын тэмцээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан албан хаагчид идэвхтэй оролцож цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс 1 дүгээр байр ИТХ-ын ажлын албаны ажилтан Н.Ариунсарнай, 2 дугаар байр 6 дугаар хорооны Иргэний танхимын ажилтан А.Мөнхзул,3 дугаар байрыг Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат нар тус тус эзэлж медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Идэвх, санаачлагатай оролцсон тамирчиддаа баяр хүргэе.
Идэвх, санаачлагатай оролцсон тамирчиддаа баяр хүргэе.