Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2017-05-17

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны долоодугаар хуралдаан 2017 оны 5 дугаарр сарын 17-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар: 
-“Хэв журмын урамшилт эргүүлийн ажиллах журам”-ыг шинэчлэн батлах тухай
-"Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн тухай
-"2017 онд Цэргийн алба дүйцүүлэн хаах иргэний нэрсийн жагсаалт, тэдгээрийн сургалт бусад шаардагдах зардлыг батлах тухай
-"Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 1 дүгээр улирлын биелэлтийн тухай асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
-"Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай Засаг даргын санал"-ыг дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Гомбодорж
-"Сонгуулийн хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Азжаргал
-"Дүүргийн ИТХ-ын МАН-ын бүлгээс ирүүлсэн 12 дугаар албан бичгийн тухай" дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Ц.Баттүвшин нар танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%