Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМДЫН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН СУРГАЛТ БОЛЛОО

2017-05-17

Төв аймгийн Сонгуулийн хорооноос 2017 оны оны ээлжит Ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалтын талаар 27 сумын Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарын сургалт семинарыг 2017.05.15-ны өдөр Зуунмод суманд зохион байгууллаа.

Семинарын үеэр Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт, хуралдааны дэг, гишүүдийн ёс зүйн дүрэм, үйл ажиллагааны эдийн засаг, хууль зүйн баталгаа, Сонгогчийн нэрийн жагсаалт, сонгогчийн шилжилт, гомдол шийдвэрлэх журам, Сонгуулийн хорооны төсөв хуваарилалт, зарцуулалтын хяналт, санхүүгийн баримт бүрдүүлэх, зарцуулалтын тайлан гаргах, аудит хийлгэх, Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, гомдол маргааныг хянан шийдвэрлэх журам, Сонгуулийн сурталчилгаа, радио, телевизээр явуулах сонгуулийн сурталчилгаа мэдээ, мэдээллийг сонгогчдод хүргэх, Саналын хуудас хүргүүлэх, хадгалах, хамгаалах, зарцуулалтыг тайлагнах, санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох нь зэрэг сэдвүүдээр аймгийн Сонгуулийн хорооны гишүүд ажил үүргийн хуваарийн дагуу хариуцсан чиглэлүүдээр сургалт мэдээллийг хийв.

Тус сургалтанд 27 сумын Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга бүхий 54 хүн хамрагдаж сургалтын төгсгөлд сонгуулийн хорооны тамга, хэсгийн хороодын дардас, гишүүдийн үнэмлэхээ хүлээн авсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%