Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

2017-05-18

     Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, дүүргийн 1-ээс 20 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар хамтран сайн үйлсийн арга хэмжээг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
    Тэд Сүхбаатар дүүргийн 15-аас 20 дугаар хорооны нийт 53,000 мянга гаруй иргэний эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн ажилладаг алтан гарт эмч нарынхаа ажил үйлсэд нь дэмжлэг үзүүлэхээр дүүргийн Эрүүл мэндийн төвийн Салбар амбулатори 2-ын шүдний тасагт багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж хадгалах зориулалт бүхий 2 шүүгээг хандивласан юм.
     Арга хэмжээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар болон Салбар амбулатори 2-ын Дотоод хяналтын албаны дарга Б.Мөнхчимэг, амбулаторийн эмч, сувилагчид оролцлоо.
    Мөн энэ үеэр Хурлын дарга Э.Ганбат Салбар амбулатори 2-ын үйл ажиллагаатай танилцав. 
      Эрүүл мэндийн төвийн Салбар амбулатори 2-ын шүдний тасгаар өдөрт 25-30 иргэн үйлчлүүлж эмчилгээ авдаг байна.
    Энэхүү сайн үйлсийн арга хэмжээг анхлан санаачилсан 20 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Энхболдод халуун баяр хүргэж талархал дэвшүүлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%