Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХҮҮХЭД БАГАЧУУДАД ЧИГЛЭСЭН ОЛОН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2017-05-18

МУ-ын “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Хүүхэд харах үйлчилгээний тухай”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль“ болон төрөөс баримтлах бодлого, Хүн амын хөгжлийн тухай бодлого шийдвэр, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийжээ. 
- “Залуу
чууд хөгжлийн төв”-ийг шинээр нээн тохижуулж, оюутан залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болсон. 
- Аймгийн хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх “Хүүхэд хөгжлийн ордон”-ыг орон нутгийн төсөв болон Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын 50% 50%-ийн хөрөнгө оруулалттайгаар хамтран 803.0 сая төгрөгийн барилга байгууламжийг бүтээн босгож ашиглалтад орууллаа. 
- Аймгийн Засаг даргын 2017 оны А/50 дугаар захирамжаар хүүхэд хамгааллын “Хамтарсан баг”-ийг байгуулж, сургалт сурталчилгааны ажлыг өргөжүүлсэн. 
- Иргэдэд хүрсэн бодитой үйлчилгээг хүргэх “Хөгжлийн хөтөч” аянг өрнүүлж Шарын гол, Хонгор, Орхон сумдад болон аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад хүрч, эрх нь зөрчигдсөн хүүхэд, гэр бүлд шуурхай үйлчилгээ үзүүлж хамтын оролцоог нэмэгдүүлж чадсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%