Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа

2017-05-19

     Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран бүх шатны сонгуульд оролцогч сонгогчдод сонгуульд хэрхэн мэдлэг, мэдээлэлтэйгээр оролцох, сонгогчийн эрх үүргийн талаар сонгогчдын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгууллаа.
     Сургалтыг нээж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Азжаргал сургалтад хамрагдаж буй дүүргийн 1-ээс 20 дугаар хорооны Иргэний танхимын зохион байгуулагчид болон хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт сонгогчдын боловсролыг дээшлүүлэх сургагч багшаар бэлтгэгдэж байгаад нь баяр хүргэж амжилт хүслээ.
     Сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооны ахлах шинжээч Б.Нямсүрэн, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Хөтөлбөрийн мэргэжилтэн А.Отгончимэг нар зааж явуулав.
     Энэхүү сургалт нь Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Иргэний танхимын ажилтнуудыг сургагч багшаар бэлтгэх зорилгоор улс орон даяар зохион байгуулж байгаа юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%