Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ҮР НӨЛӨӨГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-05-19

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс,Цагдаагийн газар хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” уулзалт, зөвлөгөөнийг өнөөдөр /2017.05.19/ зохион байгуулав.
Зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн Тэргүүн Г.Эрдэнэбат нээж үг хэллээ.
Мөн “Гэмт хэргийн гаралт, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг дээшлүүлэх нь”, “Аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд”, “Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” , “Архи, согтууруулах ундаа худалдан борлуулагдаж ахуйн нэгж, байгууллагад хийгдэж  буй хяналт шалгалтын талаар”, ”Архигүй Монгол хүн хөтөлбөр”-ийн 2013-2016 оны хэрэгжилтийн талаар, “Байгууллагын хүрээнд гэмт  хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, түүний үр дүн”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр дүнг сайжруулахад анхаарах асуудал”  зэрэг илтгэл мэдээллүүд тавигдсан юм.
Түүнчлэн уг зөвлөгөөний үеэр Дархан, Шарын гол, Хонгор, Орхон сумын ИТХ-ын удирдлагууд “Сумын ГХУСАЗСЗ-өөс зохион байгуулсан ажил, түүний үр дүн” –ийн талаар тайлагналаа. 
Уг зөвлөгөөнд Дархан-Уул аймагт  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамтран ажилладаг төрийн болон төрийн бус бүх байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэхэд юуг анхаарах тухай хэлэлцэж санал бодлоо солилцсон юм. 
Мөн гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аймгийн ГХУСАЗСЗ  нь  ДДЦС ТӨХК, УБТЗ 1 дүгээр анги, Петровис ХХК-ийн Дархан салбартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Уг баримт бичгийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр нийтийг хамарсан ажил арга хэмжээг тогтмол зохион байгуулах, түүнд идэвхтэй оролцож хамтран ажиллах, нийтийн эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллуулах, урамшуулалт эргүүл гаргах, гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажилтнуудад холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сургалт сурталчилгаа явуулах, байгууллагын нутаг дэвсгэр, түүний ойр орчмын 50 м газрыг гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэн гарах магадлалтай болон хяналт тавих шаардлагатай обьект, цэг/ камержуулах, гэрэлтүүлэгтэй болгох, хяналт тавих зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%