Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ЗАЛУУС+ОРОЛЦОО=ТҮНШЛЭЛ хэлэлцүүлэг Зулзагын гол зусланд амжилттай боллоо

2017-05-22

"ЗАЛУУЧУУДЫН БОДИТ ОРОЛЦОО БА ТҮНШЛЭЛ" сэдэвт хэлэлцүүлэг Зулзагын гол хүүхдийн зусланд 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт аймгийн төр, төрийн бус байгууллага, оюутан залуучууд, хөдөө орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй залуусын төлөөлөл 60 залуучуудыг хамруулж, залуучууд сайн дурын оролцоогоороо Дархан сумын Ахмадын холбоотой хамтран мод тарих аянд нэгдэн мод тарьж оролцсон сонирхолтой хэлбэрээр зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлгээр залуучууд өөрсдийн бодит оролцоонд тулгуурлан, шийдвэр гаргагчидтай хамтран ажиллах түншлэлийн загварыг бий болгох талаар Асуудал, Шийдэл, Түншлэл өртөөг зохион байгуулж, өөрсдийн санал бодол, дуу хоолойг илэрхийлсэн юм. Тус хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Амгаланд гардуулж, 2017-08-25-нд Улаанбаатар хотод болох Залуучуудын иргэний нийгмийн гуравдугаар чуулганд хэлэлцүүлгээс гарсан саналыг хүргэж дуу хоолой болон оролцохоор аймгийн залуучуудын зөвлөлийн төлөөлөл Шүрэнцэцэг, Хонгор залуучуудын холбооны төлөөлөл Хишигбаатар, төрийн байгууллагын төлөөлөл 11-р сургуулийн багш Энхбат, төрийн бус байгууллагын төлөөлөл Ууганбаатар нар санал хураалтаар сонгогджээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%