Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Залуучуудын хөгжлийн төв, Отгонтэнгэр их сургуультай хамтран ЕБС-даа амжилттай суралцаж буй, нийгмийн идэвхтэй сурагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг гардуулах арга хэмжээ зохион байгуулж, төгсөх ангийн сурагчдад “Мэргэжил сонголт хувь хүний хөгжил” сэдвээр сэтгэл судлалын докторант Б.Энхбаяр илтгэл тавьлаа. Арга хэмжээний үеэр амжилттай суралцсан Дархан сумын 15-р сургуулийн сурагч Энх-Амгаланд Отгонтэнгэр их сургуульд 4 жил үнэ төлбөргүй суралцах болон дотуур байранд амьдрах нийт 12 сая төгрөгийн тэтгэлэг, 1-р сургуулийн 12-р ангийн сурагч Дэлгэрмөрөнд 1 жилийн сургалтын төлбөрийн 50% буюу 1 сая төгрөг, 18-р сургуулийн сурагч Энхцэцэг, Энэрэл цогцолбор сургуулийн сурагч Отгонцэцэг нарт 1 жилийн сургалтын төлбөр 4 сая төгрөг, нийт 17 сая төгрөгийн тэтгэлэг гардууллаа. Уг үйл ажиллагаанд төгсөх ангийн нийт 400 гаруй сурагчид хамрагдлаа.